“СИТИ” Их сургуулийн төгсөгч Г.Доржготовдоо баяр хүргэе

 
Нью-Йорк Таймсын бестселлер зохиолч Коллин Хүүвэрийн 2016 онд бичсэн “Эхлэхийн тулд төгсдөг” номыг “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн 2013 оны төгсөгч, докторант, “Asia Leadership Development Network” олон улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагааны менежер Г.Доржготов маань монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.
 
Хэвлэгдсэн цагаасаа эхлэн алдартнуудын сайшаалыг хүртэж, USA Today - Шилдэг номын жагсаалтын нэгдүгээрт хоёр удаа бичигдсэн, дэлхийн хамгийн том онлайн худалдааны amazon.com компанийн шилдэг борлуулалттай номын хоёрдугаарт бичигдэж буй уг ном өдгөө монгол уншигчдын гарт хүрэхэд бэлэн болсон байна.
 
Энэхүү ном нь хайр дурлалтай учрахыг хүсэж буй төдийгүй учирсан хэн бүхэнд зориулагдсан бөгөөд хайр дурлалыг сохроор биш, бодитоор харахад, мөн амьдралынхаа шийдвэрлэх мөчүүдэд өөрийн үнэ цэнийг мэдэрсэн шийдвэрийг хэрхэн зоригтой гаргах хэрэгтэй талаар дүрсэлсэн үргэлжилсэн үгийн зохиол юм.
 
Зохиолч Коллин Хүүвэрийн олон шилдэг бүтээл дундаас энэхүү ном нь түүний амьдралын бодит түүхээс сэдэвлэснээрээ тун онцлог билээ.
 
Г.Доржготовынхоо цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
 
 
“СИТИ” Их сургуулийн хамт олон

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.