“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Бизнесийн сургуулийн оюутнууд “Эвсэг” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа

“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургууль болон тус сургуулийн дэргэдэх Change Makers клуб хамтран  Монгол ямааны ноолуур, тэмээний ноосоор төрөл бүрийн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг нийлүүлэгч,  ноос ноолуурын салбар дахь үндэсний томоохон компанийн нэг болох “Эвсэг” ХХК-ийн үйлдвэртэй танилцах тэмдэглэлийн дэвтэртэй аялалыг зохион байгууллаа.

Тэмдэглэлийн дэвтэртэй танилцах аялалд Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын II, III курс болон  Сэтгүүл зүйн VI курсын 20 гаруй оюутан хамрагдлаа.

Тэд ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явц, боловсруулалтын шат дамжлагатай танилцаж үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд инноваци, технологийг хэрхэн нэвтрүүлж буй талаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, хэрэгтэй мэдээллийг тэмдэглэж авлаа.

Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулалт, брэнд хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ашиглах үйл явцтай танилцаж хичээлээр үзсэн  онолын мэдлэгээ бататгаж туршлага судлах зорилготой энэ удаагийн тэмдэглэлийн дэвтэртэй аялал үр өгөөжтэй байж оюутнууд сонирхосон асуултдаа хариулт авч хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн хүртэл хэрхэн шат дамжлага өрнөж буйг нүдээр үзэж, танилцсан юм.