“Floraison fashion-2022” гоёлын даашинзны шоунд Хувцас, дизайны ангийн оюутнуудын 50 гаруй бүтээлийг танилцууллаа

Энэ жилийн гоёлын даашинзны загварыг танилцуулах “Floraison fashion-2022” шоу Corporate centert өчигдөр /2021.11.29/ боллоо.

“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн  Барилга, архитектур, дизайны сургуулийн Хувцас, дизайны тэнхим, Princess Mongolian Fashion салон хамтран зохион байгуулсан гоёлын даашинзны шоунд нийт 74 загвар зохион бүтээгчийн 200 гаруй бүтээлийг танилцуулсан юм.

20 гаруй жилийн түүхтэй “СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн Хувцас, дизайны ангийн оюутнуудын 50 гаруй загвар уг шоуг чимж олны нүдийг хужирлаж байлаа.

Энэ жилийн тухайд   торон, хамба хилэн болон, савхин, унталттай материалууд голлож байгаа бол ягаан, хар, цагаан, шаргал, өнгүүд   загварын чиг хандлагад орж иржээ. Түүнчлэн 1980-1990 оны гэгдэх загварууд хэлбэрээ хадгалсан ч материал, өнгө зэрэгт олон тоглолтууд орж эргэн ирэлт хийсэн байна.

“Floraison fashion-2022”  шоуг үзэхээр ирсэн бүсгүйчүүдийн тухайд “ СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн Хувцас, дизайны ангийн оюутнуудын бүтээлийг ихэд саашааж байлаа. Тодруулбал оюутнуудын бүтээл чимэхлүүр гар ажиллагаа ихтэй, деталь нэг бүрд зарцуулах хугацаа, ур чадвар өндөр шаардсан бүтээлүүд байсныг онцоллоо. Түүнчлэн Хувцас дизайны ангийн оюутнуудын тухайд дөрвөн багт хуваагдан өөр өөрийн онцлог, шинж чанарыг агуулсан бүтээлийг үзэгчдэд танилцуулсан нь ихээхэн анхаарал татаж байсан юм.

“Floraison fashion-2022”  шоуг зохион байгуулахад “СИТИ” Их  сургуулийн Гоо сайхны сургуулийн оюутнууд загварын тайзнаа алхаж, загвар зохион бүтээгчдийн бүтээлийг амилуулж буй моделуудын нүүр будалт, үс засалтыг хийж, Урлагийн сургуулийн оюутнууд  ирсэн үзэгчдэд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, Бизнесийн сургуулийнхан угтах үйлчилгээ, зохион байгуулалтыг хариуцан  амжилттай амжилласан юм.

 Floraison fashion-2022” гоёлын даашинзны шоу арга хэмжээнд амжилттай оролцсон “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууддаа баяр хүргэж амжилт хүсье.