“СИТИ” Их сургуулийн Хаврын элсэлтийн бүртгэл эхэллээ

Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг, МҮХАҮТ-ын 2021 оны Боловсролын салбарын оны онцлох Энтрепренер цомын эзэн, Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш “СИТИ” Их сургуулийн Хаврын элсэлтийн бүртгэл эхэллээ.

Та орчин үеийн, мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий сургалтын таатай орчинд, өндөр мэргэшсэн эрдэмтэн, доктор багш нарын сонирхолтой заах арга зүйд тулгуурласан, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг эзэмшихээс гадна:

  • АНУ-ын нэр бүхий 20 их сургуульд 20-40% хөнгөлөлттэй үнээр магистрын сургалтад хамрагдах;
  • Францын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж, тус улсад суралцах;
  • Японы их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх;
  • ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах, дадлага хийх;
  • БНСУ-ын их, дээд сургуулиудын 2+2 болон бусад хөтөлбөрт хамрагдах;
  • ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуультай хамтарсан хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой.

“СИТИ” Их сургууль нь Монгол Улсын болон олон улсын түвшинд хамгийн эрэлттэй 39 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэргийг өдрийн болон эчнээ ангиараа олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77442244, 89088833 утас, вэб сайт: https://citi.edu.mn

“Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө”

СИТИ ИХ СУРГУУЛЬ