“DIGITAL MOVE” төслийн сургалт боллоо

“СИТИ” Их сургуулийн Мэдээлэл Харилцааны алба Гадаад харилцааны алба хамтран "Digital Move" төслийн ажлын багц-2-ын хүрээнд Цахим хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх сургалтыг 2024 оны хоёрдугаар сарын 16-нд зохион явууллаа.

Сургалтын хөтөлбөрт цахим шилжилт, стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал JISC багтсан бөгөөд аргачлалын дагуу гурван багт хуваагдан ажиллаж, үр дүнг хэлэлцэн ажиллав.