“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургууль “Ахмадаа халамжилъя” аяны хүрээнд өндөр настай, асран халамжлах хүнгүй, асаргаа, сувилгаа шаардлагатай ахмадууддаа туслах зорилгоор “Жаргалан эдлэн” асрамжийн газарт хандивын арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Хууль зүйн сургуулиас ахмад настнуудад даралтны аппарат, дархлаа дэмжих витамин, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүнс болон бусад хэрэгцээт эд зүйлсийг хандивлав.
Түүнчлэн аяны хүрээнд цугларсан хувцас, цагаан хэрэглэл, бусад эд материалыг ахмад настнуудад хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Одонгэрэл хэлэхдээ, хандивын арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашид ч жил бүр зохион байгуулна гэдгийг тодотгов.
Мөн арга хэмжээний үеэр “СИТИ” Их сургуулийн оюутан А.Баттулга морин хуурын тоглолтоо сонирхуулж, Хууль зүйн сургуулийн оюутнууд ахмадуудаа халуун чацаргана, амттанаар дайллаа.