Хөтөлбөрийн нэр: Урлаг судлал
Хугацаа: 3 жил
Нийт кредит: 60 кредит
Хөтөлбөрийн зорилго
Урлаг судлалын чиглэлээр эрдмийн ажил хийж байгаа судлаач, багш нар, уран бүтээлчдийг ахисан түвшний сургалтанд хамруулан, судалгааны ажил хийлгэж, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах өндөр ур чадвартай бүтээлч судлаач, шүүмжлэгчдийг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилтууд
- Урлаг судлалын арга барил, хандлагыг хөгжүүлэн, боловсронгуй болгох, орчин цагийн урлагийн хөгжил, нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх боломжийг олгох;
- Дэлхийн болон үндэсний урлагийн хөгжлийн онол, практикийн асуудлыг шинжлэх ухааны салбаруудын уулзварт холбон авч үзэж, өөрийн дагнасан чиглэлийн зэрэгцээгээр салбар дундын асуудлыг шийдвэрлэхийг зорих;
- Гадаад, дотоодын судалгааны төлбөрт цахим сангаас хүн төрөлхтөний оюуны бүтээлийн охь дээжтэй танилцуулах боломж олгох.