МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТ

Докторант хичээлээр авах багц цагийг гүйцээсний дараа мэргэжил, мэргэших чиглэлээр мэдлэг, диссертац бичихэд шаардлагатай бие даасан судалгаа явуулах чадварыг нотлох зорилго бүхий мэргэжлийн нэгдсэн шалгалт өгнө. Эдгээр шалгалтыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна. 

Мэргэжлийн нэгдсэн шалгалтын Төв комисс мэргэжлийн чиглэлийн салбар комиссуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалтын шаардлагыг адил тэгш байх нөхцлийг хангах үүрэг хүлээнэ. Төв комиссын даргаар их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, нарийн бичгийн даргаар Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Ахисан түвшний сургалтын албаны дарга ажиллана.  

Мэргэжлийн нэгдсэн шалгалт авсан тухай комиссын протокол, дүн, холбогдох материалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Ахисан түвшний сургалтын албанд хүлээлгэн өгнө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.