ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим боловсруулж, шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харьяа тэнхимээс зохион байгуулна.

Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө Сургалтын бодлого, зохицуулалтын газраас гаргаж, СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна.

Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 хүртэлх оноогоор үнэлнэ:

  • Сорил буюу тестийн үнэлгээ 60 онооноос хэтрэхгүй байна.
  • Амаар авах шалгалтыг 40-өөс хэтрэхгүй оноогоор үнэлэх бөгөөд оюутны хариултыг ямар шалгуураар үнэлэхээ багш бүр тодорхойлж, холбогдох тэнхим дээр зөвшилцсөн байна.

Сорилыг цахим хэлбэрээр авахад оюутан 90 минутын хугацаанд 40-50 даалгавар гүйцэтгэхээр агуулгатай байна.

Ярилцлага буюу аман шалгалт нь мэргэжлийн онол арга зүйн мэдлэг, чадвар, хандлагыг баталгаажуулахад чиглэгдэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн